tisdag 23 mars 2010

Цагаачлалын алба цагаачлалын өргөдөлд татгалзсан шийдвэр гаргах тухай

Цагаачлалын алба цагаачлалын өргөдөлд татгалзсан шийдвэр гаргах тухай


Таны цагаачлалын өргөдөлд татгалзсан шийдвэр гарвал та Шведэд оршин суух эрх авах эрхгүй гэсэн үг. Та шийдвэрийг эсвэл хүлээн зөвшөөрөх эсвэл даван заалдах эрхтэй, та даван заалдсан ч нутаг буцах төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх
Та буцаах шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа Цагаачлалын албанд мэдэгдэж болно (шийдвэрийг хүлээн зөвшөөрөх). Ингэсэн нөхцөлд та шийдвэрийг даван заалдаж болохгүй. Та даван заалдсан байгаа бол буцаах шийдвэрийг хүлээн зөвшөөрснөөр таны даван заалдах асуудал хаагдана. Буцаах шийдвэрийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн бол эргүүлж авч болохгүй.

Ажлын эрх хүсэх талаар

Ажлын эрх хүсэх талаар

AT-UND цагаачлал хүсэх хугацаанд ажиллах эрх
1. Цагаачлалын алба анх цагаачлал хүсч байгаа хүний асуудлыг шийдэх хугацаа хэр урт байх дээр баримжаа авч, энэ хугацаа нь 4 сараас илүү хугацаа байхаар бол AT-UND олгоно.
2. Цагаачлал хүсэгч өөрийн хэн бэ гэдгийг Цагаачлалын албанд нотолсон байх гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, г.м.

Noaks Ark

Танд ДОХ-ын талаар асуулт байна уу?

Тэгвэл Noaks Ark руу шууд залгаж болно 020-78 44 40.

Та бас Noaks Ark дээр ДОХ-ын шинжилгээ өгч болно. Сар бүрийн анхны лхагва гаригт 15-18 цагт. Үнэгүй бас нэрээ нууцалж болно. Birger Jarlsgatan 58, Stockholm.

www.noaksark.org

Өөрийгээ ДОХ-той эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Мэдэх ганц арга бол шинжилгээ өгөх явдал.

Шинжилгээ үнэгүй, та мөн нэрээ нууцалж болно. Та Noaks Ark-аас гадна халдварын (infektion), секс ба хамтын амьдралын (SESAM), өсвөр үеийнхний (ungdomsmottagning), бэлгийн болон арьс өнгөний (hud- och könsmottagning) тасгуудад шинжилгээ өгч болно.

måndag 22 mars 2010

Цагаачлалын шүүх эсвэл Цагаачлалын дээд шүүхийн татгалзсан шийдвэр

Цагаачлалын шүүх эсвэл Цагаачлалын дээд шүүхийн татгалзсан шийдвэр


Цагаачлалын шүүх эсвэл Цагаачлалын дээд шүүхийн татгалзсан шийдвэр гарвал та Шведэд оршин суух эрх авах эрхгүй гэсэн үг.

Шүүхийн татгалзсан шийдвэр ямар үр дагавартай вэ? Цагаачлалын албаны шууд хэрэгжүүлэх эсвэл хуулийн хүчинд орсоны дараа хэрэгжүүлэх буцаах шийдвэрийн аль нэг шүүхээр батлагдсан бол хуулийн хүчинд орж, та Шведээс явах ёстой болно. Та Цагаачлалын албанаас шууд хэрэгжүүлэх буцаах шийдвэр авсан бол хоёр долоо хоног, хуулийн хүчинд орсоны дараа хэрэгжүүлэх буцаах шийдвэр авсан бол дөрвөн долоо хоногийн дотор та Шведээс явах ёстой.

Шууд хэрэгжих буцаах шийдвэрийн тухай

Шууд хэрэгжих буцаах шийдвэрийн тухай


Танд хамгаалуулах шаардлага эсвэл Шведэд үлдэх өөр шалтгаан байхгүй нь илт бол Цагаачлалын алба шууд хэрэгжих буцаах шийдвэр гаргана. Энэ нөхцөлд та аль болох хурдан Шведийг орхиж явах ёстой. Цагаачлалын алба шууд хэрэгжих буцаах шийдвэрийг цагаачлал хүссэнээс хойш гурван сарын дотор гаргана.

Хэрвээ та Шведэд ирэхийнхээ өмнө өөр улсад байж, хамгаалал авсан эсвэл тэнд хамгаалал хүсч болохоор байсан бол шууд хэрэгжих буцаах шийдвэр гарч болно.