tisdag 23 mars 2010

Цагаачлалын алба цагаачлалын өргөдөлд татгалзсан шийдвэр гаргах тухай

Цагаачлалын алба цагаачлалын өргөдөлд татгалзсан шийдвэр гаргах тухай


Таны цагаачлалын өргөдөлд татгалзсан шийдвэр гарвал та Шведэд оршин суух эрх авах эрхгүй гэсэн үг. Та шийдвэрийг эсвэл хүлээн зөвшөөрөх эсвэл даван заалдах эрхтэй, та даван заалдсан ч нутаг буцах төлөвлөгөөтэй байх хэрэгтэй.

Шийдвэрийг хүлээн зөвшөөрөх
Та буцаах шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа тухайгаа Цагаачлалын албанд мэдэгдэж болно (шийдвэрийг хүлээн зөвшөөрөх). Ингэсэн нөхцөлд та шийдвэрийг даван заалдаж болохгүй. Та даван заалдсан байгаа бол буцаах шийдвэрийг хүлээн зөвшөөрснөөр таны даван заалдах асуудал хаагдана. Буцаах шийдвэрийг нэгэнт хүлээн зөвшөөрсөн бол эргүүлж авч болохгүй.

Даван заалдах
Та татгалзсан шийдвэрийг буруу гэж үзэж байвал даван заалдаж болно. Танд улсаас томилсон өмгөөлөгч байгаа бол өмгөөлөгч танд үүн дээр туслана. Даван заалдах өргөдөл бичгэн хэлбэртэй байх ёстой ба та шийдвэртэй танилцсан өдрөөс хойш 21 хоногийн дотор Цагаачлалын албанд ирсэн байх ёстой.

Та даван заалдвал Цагаачлалын алба эхлээд таны асуудлыг ахин нэг сөхөж үзнэ. Цагаачлалын алба өөрийн шийдвэрийг өөрчлөхгүй бол таны даван заалдалтыг Стокгольм, Гётеборг эсвэл Малмо дахь захиргааны гурван шүүхийн аль нэгийн дэргэдэх Цагаачлалын шүүхэд шилжүүлнэ. Эдгээр шүүхийн аль нь байх нь таны цагаачлалын өргөдөлд татгалзсан шийдвэр гаргасан азюлийн (цагаачлалын) нэгж хаана байхаас хамаарна. Цагаачлалын шүүх Цагаачлалын албаны шийдвэрийг өөрчлөх эсвэл батлах аль нэг шийдвэрийг гаргана.

Цагаачлалын шүүх таны даван заалдсан өргөдлийг хүлээж авсан тэр өдрөөс хойш танд асуух зүйл байвал өөрийн цагаачлалын өргөдөлтэй эсвэл шүүхийн ажиллагаатай холбоотой бүх асуудлаар шүүхэд хандана. Танд мөн ерөнхийдөө улсаас өмгөөлөгч томилох тул түүнээс туслалцаа авч чадна.

Татгалзсан шийдвэр ямар үр дагавартай вэ?
Татгалзсан шийдвэр хуулийн хүчинд орохоор та Шведээс явах ёстой. Энэ нь та шийдвэрийг даван заалдах боломжгүй гэсэн үг. Дараах нөхцөлд татгалзсан шийдвэр хуулийн хүчинд орно:

— Шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд
— Заагдсан хугацаанд багтаж даван заалдаагүй
— Та даван заалдсан өргөдлөө эргүүлж авсан эсвэл Цагаачлалын шүүх эсвэл Цагаачлалын дээд шүүх Цагаачлалын албаны шийдвэрийг баталсан үед.

Та шууд хэрэгжүүлэх буцаах шийдвэр авсан бол Шведээс хоёр долоо хоногийн дотор явах ёстой. Та хуулийн хүчинд орсоны дараа хэрэгжүүлэх буцаах шийдвэр авсан бол Шведээс дөрвөн долоо хоногийн дотор явах ёстой. Шууд хэрэгжүүлэх буцаах шийдвэр эсвэл хуулийн хүчинд орсоны дараа хэрэгжүүлэх буцаах шийдвэр нь , шийдвэрт өөрөөр заагаагүй бол, аль аль нь 4 жилийн хугацаанд хүчинтэй. Та энэ хугацаанд эргээд Шведэд ирвэл шууд хэрэгжүүлэх эсвэл хуулийн хүчинд орсоны дараа хэрэгжүүлэх буцаах шийдвэрийг дахин хэрэгжүүлэх шаардлагатай болж болно. Энэ тохиолдолд таныг Цагаачлалын алба бүртгэхгүй бөгөөд та Цагаачлал хүсэгчдийг хүлээн авах хуулиар хамрагдахгүй.

Та өөрийн эх орон эсвэл Шведэд ирэхийн өмнө байсан улс руу явах шаардлагатай болно. Хэрвээ та Шведэд ирэхийнхээ өмнө өөр улсад байж, хамгаалал авсан эсвэл тэнд хамгаалал хүсч болохоор байсан бол таныг тэр улс руу явуулж болно. Энэ тохиолдолд тэр улс таны цагаачлалын өргөдлийг хариуцна.

Та буцаах шийдвэр аваад Шведээс хоёр эсвэл дөрвөн долоо хоногийн дотор явах нь таны өөрийн хариуцлага болно. Та шаардлагатай бол зорчих бичиг баримт олж ирэх болон буцах аялалаа төлөвлөх үүрэгтэй. Цагаачлалын алба таныг нутаг буцах асуудлаараа хамтарч ажиллаж байгаа нөхцөлд таны аяллыг хөнгөвчлөх үүднээс танд ойр зуурын дэмжлэг үзүүлж чадна.

Та онгоцоор буцах бол агаарын компаниуд ачаа тээшийн тусгай журамтай. Таныг буцахын өмнө Цагаачлалын албаны ажилтнууд хичнээн хэмжээний ачаа тээш авч явах эрхтэй талаар мэдээлэл өгнө. Танд түүнээс илүү ачаа тээш байгаа бол илүү тээшний төлбөрийг та өөрөө төлөх болно.

Та ажиллах эрхтэй
Та цагаачлал хүсэх хугацаандаа ажиллаж, AT-UND буюу ажиллах зөвшөөрөлтэй байсан бол та Шведээс явтлаа ажлаа хийж болно. Та харин буцах асуудал дээрээ хамтарч ажиллахгүй бол таны AT-UND цуцлагдана.

Таны шууд хэрэгжүүлэх эсвэл хуулийн хүчинд орсоны дараа хэрэгжүүлэх буцаах шийдвэр хуулийн хүчинд орсоны дараа та ажлын зөвшөөрөл хүсч болно. Та энэ талаар – Arbete i Sverige för dig som är eller har varit asylsökande - мэдээллийг уншиж болно.

Та өөрийн LMA-картыг хүлээлгэж өгнө
Танд LMA-карт байгаа бол та Шведээс явтлаа яаралтай эмнэлгийн тусламж болон өдрийн тэтгэлэг авах эрхтэй. Хүүхэд үүнээс гадна сургуульд явах болон эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй.

Та Шведээс явахынхаа өмнө өөрийн LMA-картыг хүлээлгэж өгнө. Та Цагаачлалын албанаас өмнө нь мөнгөн тэтгэлэг авч байсан бол банккартаа бас хүлээлгэж өгнө.

Та хамтарч ажиллахгүй бол
Та Шведээс явахдаа ямар байдлаар явах нь таны өөрийн үйлдлээс шууд хамаарна. Цагаачлалын алба таныг татгалзсан шийдвэр авсаны дараа нутаг буцах асуудлаар хамтарч ажиллахгүй байна гэж дүгнэвэл дараах арга хэмжээ авах эрхтэй:

— Өдрийн тэтгэлэг авч байсан бол хэмжээг нь хасах
— Хэрэв Цагаачлалын алба таныг зайлсхийж магадгүй гэж дүгнэвэл таныг бүртгүүлэх журамд хамруулах эсвэл хөл хорих эрхтэй.

Бүртгүүлэх журамд хамруулах гэдэг нь та тодорхой цагт тодорхой газар тогтмол очиж өөрийгөө бүртгүүлж, өөрийн паспорт эсвэл өөр бичиг баримтыг түр хураалгуулах явдал юм. Та мөн үүнээс гадна өөр тусгай шаардлага хангах хэрэгтэй болж болно.
Таныг хөл хорино гэдэг нь таны хөдөлгөөнийг хязгаарлаж хөл хорих (цоожтой) газар байлгана гэсэн үг юм. Хөл хорих газрын байрыг Цагаачлалын алба хариуцна. Хүүхдийг бүртгүүлэх журамд хамруулахад хангалтгүй гэсэн дүгнэлт хийвэл мөн хөл хориж болно. Хүүхдийг хөл хорихын тулд насанд хүрсэн хүнээс илүү хүнд шаардлага тавигдана. Өөрийн хариуцагчгүй Шведэд ганцаараа байгаа хүүхдийг хорих шалтгаан илт байгаа нөхцөлд л хориж болно.

Inga kommentarer:

Skicka en kommentar