
Ажлын эрхийн өргөдлийг электрон хэлбэрээр гаргахад хариу гурван долоо хоногийн дотор гарна (өргөдөл бүрэн нөхцөлд). Тантай хамт таны гэр бүлийн хүмүүс (гэр бүлийн хүн эсвэл хамтран амьдрагч, 21-ээс доош насны хүүхэд) өргөдөл гаргах бол бүгд нэг электрон өргөдөл гаргана. Анхаар: Цагаачлал хүсэгчийн дагалдах хүүхдийн нас 18-аас хэтэрч болохгүй.
(Та өргөдлийг цаасан хэлбэрээр гаргавал таны гэр бүлийн хүмүүс “Ansökan för medsökande till arbetstagare/gästforskare/idrottsutövare/företagare” (бланк 132011) бөглөнө.)
Электрон өргөдөл гаргахын наана та дараах зүйлийг бэлтгэнэ:
- Мейл хаяг
- Өргөдлийн хавсралтуудыг сканнер-даж файл хэлбэрт оруулсан байх (жишээ нь таны болон гэр бүлийн хүмүүсийн тань паспортын хувь)
- Шведэд ажиллуулах Ажлын санал (бланк 232011)
- Төлбөрийн карт (Visa, Master Card, American Express) эсвэл
- Nordea эсвэл SEB-ийн интернетбанкаар төлбөр хийх боломжтой байх
Электрон өргөдөл гаргахын тулд та өөрийн мейл хаягийг Цагаачлалын албанд бүртгүүлнэ (
www.migrationsverket.se).
Бүртгүүлснээр Цагаачлалын алба танд тэр даруй электрон өргөдөл гаргах линк-ийг мейлээр явуулна. Мейлээ бүртгүүлэх үед таныг гэр бүл, хүүхэдтэй эсэхийг асууна, хэрвээ тийм бол танд гэр бүлийн гишүүн багтаасан өргөдлийн линк явуулна. Та өргөдлийг бөглөж дуусаад электрон хэлбэрээр эргээд явуулна. Цагаачлалын алба тэр дор нь таны мейл руу өргөдлийг тань хүлээн авсан тухай мэдэгдэл явуулна.